СЭРЭМЖЛҮҮЛЭГ: АШУҮИС-ийн дотуур байрны тагтнаас 22 настай эмэгтэй унаж амиа алджээ

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: АШУҮИС-ийн дотуур байрны тагтнаас 22 настай эмэгтэй унаж амиа алджээ

АШУҮИС-ийн дотуур байрны долоон давхраас эмэгтэй хүн унаж амь насаа алдсан харамсалтай хэрэг гарчээ. 

Тодруулба, Цагдаагийн байгууллагад 2023 оны тавдугаар сарын 13-ны өдрийн 21 цаг 20 минутад Нийслэлийн Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, “АШУҮИС-ийн дотуур байрны долоон давхраас эмэгтэй хүн унаж ГССҮТ-д хүргэгдэн ирсэн” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгджсэн байна. 

Тус дүүргийн цагдаагийн газрын Хоёрдугаар хэлтсээс шалгалтын ажиллагаа явуулахад 22 настай, эмэгтэй тус байрны долоо давхрын тагтнаас унаж нас барсан байжээ. Эл хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа аж.