Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг энэ долоо хоногт хийнэ

Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг энэ долоо хоногт хийнэ

Засгийн газраас өргөн мэдүүлсэн Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийн хоёр дахь хэлэлцүүлэг энэ долоо хоногийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны болон байнгын хороодын хуралдаанаар хэлэлцэх асуудлын жагсаалтад оржээ. 

Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийн нэг дэх хэлэлцүүлгийг байнгын хороо болон чуулганы хуралдаанаар хэлэлцсэний дараа УИХ-ын дарга Г.Занданшатар УИХ-ын гишүүдийг тус төслийн талаар иргэд сонгогчдын саналыг авч, тэдний үзэл бодол, байр суурийг сонсох үүрэг чиглэл өгсөн юм. Иймд парламентын гишүүд тойрогтоо ажиллаж байгаа тул УИХ дахь МАН, АН бүлгийн өнөөдөр /2023.05.15/-ийн хуралдаан хойшлоод байна. 




ГҮМҮДА-Тэр ертөнц

4 цагийн өмнө