ГХЯ-ны нэр бүхий албан тушаалтнуудыг шалгуулахаар АТГ-т хандахаар болжээ

ГХЯ-ны нэр бүхий албан тушаалтнуудыг шалгуулахаар АТГ-т хандахаар болжээ

Гадаад хэргийн яам хамтын ажиллагаатай улс орнууд руу олон улсын харилцааны мэргэжилтнийг хоёр яамны хоорондын  гэрээ хэлэлцээрийн дагуу тухайн улсад нь бэлтгээд удаж байгаа аж.

Тухайлбал, ОХУ-ын Москва хотын Олон улсын харилцааны сургуульд жил бүр манай улсаас цөөнгүй хүүхэд суралцдаг бөгөөд шалгалтыг нь ГХЯ-наас зохион байгуулдаг байна.  Энэ жилийн Москвагийн Олон улсын харилцааны сургуулийн шалгалтыг  тус яамны Төрийн захиргаа удирдлагын газрын дэд захирал Д.Амарсайхан,  зөвлөх А.Гэрэлмаа болон Хөрш орнуудын газрын захирал Б.Болор нар авчээ. Харин энэхүү шалгалтын зохион байгуулалт, шалгаруулалтад ямар нэгэн нөлөөлөл орсон байж магадгүй байгаа аж. Тиймээс уг асуудлыг шалгуулахаар шалгалтанд орсон хүүхдүүдийн эцэг, эхчүүд АТГ-д  хандахаар болсон талаар эх сурвалж мэдээллээ.

Ташрамд дурдахад, дээрх шалгалтанд орсон хүүхдүүдийн дүнгийн мэдээлэл тодорхой бус байдаг бөгөөд сүүлийн таван жилийн хугацаан дахь шалгалт авсан болон энэ жилийн шалгалт авсан дээрх албан тушаалтнуудыг АТГ-д шалгуулах юм байна.