ШУУРХАЙ: Турк улсаас хүний "дайвар ачаа" Монголд авчирсан өндөр настай хоёр иргэн хар тамхи тээвэрлэсэн хэргээр шалгагдаж байна

ШУУРХАЙ: Турк улсаас хүний "дайвар ачаа" Монголд авчирсан өндөр настай хоёр иргэн хар тамхи тээвэрлэсэн хэргээр шалгагдаж байна

Сүүлийн жилүүдэд хар тамхи, мансууруулах төрлийн бодисыг хууль бусаар хилээр оруулж ирэх арга нарийсаж, бусдад дайвар ачаа хэмээн хил нэвтрүүлэх явдал ихээр гарах болжээ.

Тухайлбал, гадаад улсад хүүхдүүд дээрээ амраад Туркээс Монгол руу буцаж ирсэн 60 орчим насны гэр бүлийн хоёр иргэн бусдын дайвар ачааг тодорхой хэмжээний төлбөртэй авчээ. Гэтэл тус дайвар ачаанаас хар тамхи, мансууруулах төрлийн бодис илэрсэн байна. Тиймээс эл хэргийг хуулийн байгууллагаас шалгаж байгаа аж. Иймд гаднын улс орноос ирж байгаа иргэд бусдын дайвар ачааг тээвэрлэхгүй байхыг мэргэжлийн байгууллагаас зөвлөж байна.  Ташрамд өгүүлэхэд, сүүлийн зургаан жилийн хугацаанд манай улсын 129 иргэн гадаад улсад хар тамхины гэмт хэрэгт холбогджээ. Өнөөдрийн байдлаар 40 иргэн БНХАУ болон Турк улсад 7 дээш жил зарим нь бүх насаараа хорих ял эдэлж байгаа аж.