ТОДРУУЛГА: Гэрээсээ төөрсөн охиныг ар гэрт нь хүлээлгэж өгсөн

ТОДРУУЛГА: Гэрээсээ төөрсөн охиныг ар гэрт нь хүлээлгэж өгсөн

Цахим сүлжээнд  “Сайншанд сумын гуравдугаар багийн нутаг дэвсгэр “Зета-Од” ХХК-ийн дэлгүүрийн үүднээс 20:40 цагийн орчимд ягаан подволк, ягаан өмдтэй, ягаан сандаалтай, халимаг үстэй, цагаан царайтай 2-3 насны эмэгтэй хүүхэд олдсон тул уг хүүхдийг таньж мэдэх хүн цагдаагийн газрын жижүүр дээр ирнэ үү” гэх мэдээлэл энэ сарын 14-ны өдөр нийтлэгдсэн.

Уг мэдээллийн дагуу цагдаагийн байгууллагаас тодруулахад “Охиныг зар тавьсанаас хойш 30 минутын дараа гэрийнхэн нь ирж авсан. Гэр нь олдсон дэлгүүртэй  ойрхон, гадаа тоглож яваад гэрээ олоогүй юм билээ” гэв.