СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Тоглоомын талбайн савлуур таван настай хүүгийн гар дээр унаж, гэмтээжээ

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Тоглоомын талбайн савлуур таван настай хүүгийн гар дээр унаж, гэмтээжээ

Одоогоос таван жилийн өмнө 79-р сургуулийн хөлбөмбөгийн талбайн хаалга унаж нэг хүүхэд газар дээрээ амиа алдсан харамсалтай хэрэг гарч, нийгмийг цочроож байсан билээ. 

Тэгвэл хэдхэн хоногийн өмнө буюу 2023 оны тавдугаар сарын 13-ны өдөр Нийслэлийн Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Байрны тоглоомын талбайн савлуур унаж хүүхэд гэмтсэн” гарсан байна. Тодруулбал, цагдаагийн байгууллагад 2023 оны тавдугаар сарын 13-ны өдөр Нийслэлийн Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Байрны тоглоомын талбайн савлуур унаж хүүхэд гэмтсэн” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгджээ. Тус дүүргийн цагдаагийн газрын Гуравдугаар хэлтсээс шалгалтын ажиллагаа явуулахад 5 настай, эрэгтэй хүүхэд тус байрны гадна байрлах тоглоомын талбайн савлуур дээр тоглож байхад савлуур суурь хэсгээрээ салж хүүхдийн гар дээр унаж гэмтэл учруулсан үйлдэлд мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа аж. Гэмтэл авсан хүү өдгөө ГССҮТ-ийн гар сарвууны тасагт хэвтэн эмчлүүлж байгаа талаар эх сурвалж мэдээллээ. 

Иймд эцэг, эхчүүд бага насны хүүхэддээ тавих хараа хяналтаа сайжруулж, СӨХ зэрэг байгууллагуудад хүүхдийн тоглоомын талбайн аюулгүй байдлыг хангахыг холбогдох байгууллагад анхаарууллаа.