ШУУРХАЙ: Хөгжлийн банкны асуудлаар Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатарыг АТГ-аас шалгаж эхэлжээ

ШУУРХАЙ: Хөгжлийн банкны асуудлаар Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатарыг АТГ-аас шалгаж эхэлжээ

Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатарыг АТГ-аас шалгаж эхэлсэн талаар эх сурвалж мэдээллээ. 

Хөгжлийн банкны "Нотлох баримтыг шинжлэн судлах" хоёр дахь шатны сонсголд Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар гэрчээр мэдүүлэг өгч байсан. Тухайн үед түүний мэдүүлгийг үнэн, худал гэх зүйл яригдаж, энэ нь олны анхаарлыг татсан. Тэгвэл Ч.Хүрэлбаатарыг АТГ-аас дараах үндэслэлээр шалгах эхэлсэн байна. 

Тодотговол, Засгийн газрын тогтоолоор 2020 оны дөрөвдүгээр сарын 20-ноос Хөгжлийн банкны хувьцаа эзэмшигчийн эрхийг Сангийн яам хэрэгжүүлж эхэлсэн байдаг. Тухайн үеийн Сангийн сайд Ч.Хүрэлбаатар нь Хөгжлийн банкны хувьцаа эзэмшигч болмогцоо удирдлагын багийг сольж, мөн тус банканд Сангийн яам, Монголбанкны хамтарсан шалгалт 2020 оны тавдугаар сард оруулжээ.

Тус шалгалтаар Хөгжлийн банк нь дампуурах эрсдэлд орж, төлбөрийн чадваргүй болж байгааг дурдсан атал Ч.Хүрэлбаатар нь шалгалтыг баталгаажуулалгүйгээр, тус банкнаас нэмж их хэмжээний буюу 200 орчим тэрбум төгрөгийн зээлийг арилжааны банкуудад 1 хувийн хүүтэй дамжуулан зээлсэн байна. Үүний дийлэнхийг нь Хаан банканд олгосон байжээ. Мөн, Худалдаа хөгжлийн банкнаас Хөгжлийн банканд төлөх ёстой 5 тэрбумын алдангийн төлбөрийг хүчингүй болгосон нь Хөгжлийн банкыг эрсдэлд оруулсан байж болзошгүй байгаа аж. Тиймээс уг асуудлаар Ч.Хүрэлбаатарыг АТГ-аас шалгаж эхэлсэн байна.




Өнөөдөр тахиа өдөр

4 цагийн өмнө