Цахим орчинд мэдээлэл нийтлэх, түгээхдээ мэдээллийн эх сурвалж, үнэн бодит байдлыг сайтар нягтлахыг анхааруулж байна

Цахим орчинд мэдээлэл нийтлэх, түгээхдээ мэдээллийн эх сурвалж, үнэн бодит байдлыг сайтар нягтлахыг анхааруулж байна

Сүүлийн үед иргэд цахим орчинд үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх боломжтой болсон. Гэвч энэ хэрээрээ хэн нэгэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын нэр хүндэд халдах явдал ч цөөнгүй гарах болсон нь нууц биш.

Тэгвэл цахим орчинд үзэл бодлоо илэрхийлэхдээ хэн нэгний эрхэнд халдаж, худал мэдээлэл тараасан тохиолдолд үүнийг зөрчлийн болон эрүүгийн хуулиар зохицуулдаг байна. 

Тодруулбал, Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр зүйл Худал мэдээлэл тараах: 

1.Хүний нэр төр, алдар хүнд, хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан бол дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ гэж заажээ.

Өөрөөр хэлбэл, цахим орчинд мэдээлэл нийтлэх, түгээхдээ мэдээллийн эх сурвалж, үнэн бодит байдлыг сайтар нягтлах нь эрүүгийн гэмт хэрэгтэн болохоос сэргийлнэ гэдгийг мэргэжлийн байгууллагаас анхааруулж байна. 




“BONUS BOOST” BSB-д

11 цагийн өмнө