ШУУРХАЙ: Ч.Маралмаагийн ялыг Давж заалдах шатны шүүх хэвээр үлдээлээ

ШУУРХАЙ: Ч.Маралмаагийн ялыг Давж заалдах шатны шүүх хэвээр үлдээлээ

Долоон машин мөргөж, хоёр хүн гэмтээсэн зам тээврийн ноцтой осол гаргасан Ч.Маралмаад холбогдох хэргийн шүүх энэ оны гуравдугаар сарын 6-ны өдөр /2023.03.06/ болж,  Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс түүнд тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг гурван жилээр хасах, зорчих эрхийг хоёр жилээр хязгаарлах ял ногдуулсан билээ. 

Ч.Маралмаа нь анхан шатны шүүхийн шийдвэрийг үл зөвшөөрч, давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан. Түүний гомдлыг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх өнөөдөр хэлэлцжээ. Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээс Ч.Маралмаад оноосон анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх шийдвэр гаргасан байна.