Сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэн, биедээ авч явсан этгээдүүдийг илрүүлжээ

Сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэн, биедээ авч явсан этгээдүүдийг илрүүлжээ

Цагдаагийн алба хаагчид өчигдөр шөнө /2023.05.27/ 02:10 минутад УИД-ийн зүүн талд .... УБЕ тээврийн хэрэгслийг шалгахад иргэн Г, Т, С нар эм тариур бүхий шингэн тариа, өвчин намдаах эм, тугалган цаас, шатаж харалсан мөнгөн дэвсгэрт зэрэг эд зүйлсийг биедээ авч явсныг олж тогтоожээ.

Үзлэгээр тус этгээдүүдийг тестээр шалгахад хар тамхины төрлийн метафетамин зэрэг үл мэдэгдэх хоёр төрлийн мансууруулах сэтгэцэд нөлөөлөх бодис илэрсэн байна. Тус хэргийг Чингэлтэй дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсээс шалгаж байгаа аж.