ЦЕГ: Зам гарахаар автобусны урдуур гүйж автомашинд мөргүүлсэн арван настай хүүгийн хэргийг шалгаж байна /ВИДЕО/

ЦЕГ: Зам гарахаар автобусны урдуур гүйж автомашинд мөргүүлсэн арван настай хүүгийн хэргийг шалгаж байна /ВИДЕО/

Бага насны хүүхэд автобусны өмнүүр гүйж яваад автомашинд мөргүүлсэн бичлэг цахим орчинд цацагдсан.

Тэгвэл энэ талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн мэдэгдсэнээр, “Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо орчим, Дарь-Эхийн замд тавдугаар сарын 5-ны өдөр уг осол гарсан байна. Автобусны урдуур зам гарахаар гүйсэн арван настай хүү "Nissan Navera" маркийн автомашинтай жолоочид мөргүүлсэн. Одоогоор уг хэрэгт Тээврийн цагдаагийн албанаас шалгалтын ажиллагаа явуулж байгаа. Хүүгийн биеийн байдал одоогоор хэвийн байна" гэлээ. 

ВИДЕО: 

Т.Бямбажаргал