Аймгуудын баяр наадмын тов гарлаа

Аймгуудын баяр наадмын тов гарлаа

Энэ жил Тулгар төрийн 2228 жил, Их Монгол Улс байгуулсны 813 жил, Ардын хувьсгалын 98 жилийн ой тохиож байна. Улсын баяр наадмаас гадна энэ жил ихэнх аймгууд баяр наадмаа долдугаар сарын 7-29-нд хийхээр тов нь гарчээ.

Энэ жилийн наадмыг Говьсүмбэр аймаг эхлүүлж долоодугаар сарын 7, 8-нд зохион байгуулах юм байна. Харин Дорноговьчууд баяр наадмаа хамгийн сүүлд буюу долоодугаар сарын 27-29-нд хийхээр товложээ.