"Дархан, Баян-Өлгий аймагт электрон тамхи борлуулахыг хориглосон захирамж"-аа цуцлахыг ШӨХТГ-аас шаарджээ

"Дархан, Баян-Өлгий аймагт электрон тамхи борлуулахыг хориглосон захирамж"-аа цуцлахыг ШӨХТГ-аас шаарджээ

Баян-Өлгий, Дархан-Уул зэрэг аймгийн засаг дарга нар "электрон тамхи худалдан, борлуулахыг зогсоох" тухай захирамж гаргаад буй. Тэгвэл электрон тамхины худалдаа, хэрэглээг хязгаарлахтай холбоотой захирамж гаргасан нь рсөлдөөний тухай хууль тогтоомжийг зөрчиж байх тул хуулийн хэрэгжилтийг хангуулахаар гаргасан захирамжаа цуцлах шаардлагыгШударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас хүргүүлсэн байна.

Өрсөлдөөний тухай хуулийн Төрийн захиргааны байгууллага, нутгийн өөрөө удирдах болон нутгийн захиргааны байгууллагаас өрсөлдөөнийг хязгаарлахыг хориглох тухай бүлгийн 13.2.2-т аж ахуй эрхлэгчийн бараа бүтээгдэхүүнээ нэг зах зээлээс нөгөөд борлуулахыг хориглосон буюу хязгаарласан гэх заалтыг зөрчсөн тул зах зээлийн өрсөлдөөнийг хязгаарлах замаар хуулиас давсан хэм хэмжээ агуулсан шийдвэр гаргахгүй байхыг зөвлөжээ.