СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Тоормос нь ажиллагаагүй болсны улмаас 11 автомашиныг шүргэж, таван хүн эмнэлгийн тусламж авчээ

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Тоормос нь ажиллагаагүй болсны улмаас 11 автомашиныг шүргэж, таван хүн эмнэлгийн тусламж авчээ

Цагдаагийн байгууллагад өчигдөр /2023.05.19/ 19 цаг 20 минутад Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо Энэбишийн өргөн чөлөө Тасганы овооны зүүн талын замд "Ниссан маркийн ачааны тээврийн хэрэгслийн тоормос ажиллагаагүй болсны улмаас осол гарсан" гэх дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна.  

Дуудлага, мэдээллийг шалгахад тус ачааны тээврийн хэрэгслийг зогсоож, чадалгүй хөдөлгөөнд оролцож, 2 тээврийн хэрэгслийг мөргөн 11 тээврийн хэрэгслийг шүргэж, улмаар замын хажуу руу онхолдож, зам тээврийн осол гарсан осолд Тээврийн цагдаагийн албаас мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Урьдчилсан байдлаар зам тээврийн хэрэг, ослын улмаас нийт 5 иргэн эмнэлэгийн анхан шатны тусламж авсан, биеийн байдал хэвийн байна.