"Боловсролын зээлийн санг шалга" гэж Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ үүрэг өгсний дагуу АТГ-аас шалгалтын ажиллагааг эхлүүлжээ

"Боловсролын зээлийн санг шалга" гэж Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ үүрэг өгсний дагуу АТГ-аас шалгалтын ажиллагааг эхлүүлжээ

Боловсролын зээлийн сангаас зээл авч гадаадын их, дээд сургуульд суралцан хүмүүс зээлээ буцааж төлөөгүй гэх асуудал олны анхааралд ороод байна.

Тодруулбал, тус зээлд хамрагдсан хүмүүсийн ихэнх нь улс төр, бизнесийн салбарт нөлөө бүхий эрхмүүд болон тэдний хүүхдүүд нь байгаа “жирийн иргэдийн хүүхдийн боломжийг хулгайлсан” гэх шүүмжлэлд өртөөд байгаа юм. Тухайлбал, тус зээлийн асуудалд УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн, Ш.Адьшаа нарын хүүхдүүд болон УИХ-ын гишүүн Б.Энхбаярын нэр ч холбогдоод байгаа юм. Тэгвэл Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Боловсролын зээлийн санд шалгалт хийх үүргийг өгсөн тул зээлийн асуудлаар Авлигатай тэмцэх газар шалгаж эхэлсэн талаар албаны эх сурвалж бидэнд мэдээллээ.