Э.Макроныг угтах ёслол өнөө орой 19:30 цагт Сүхбаатарын талбайд болох ба үүний дараа Монгол, Францын Ерөнхийлөгч нар хамтарсан мэдээлэл хийнэ

Э.Макроныг угтах ёслол өнөө орой 19:30 цагт Сүхбаатарын талбайд болох ба үүний дараа Монгол, Францын Ерөнхийлөгч нар хамтарсан мэдээлэл хийнэ

Өнөөдөр, маргааш /2023.05.21-22/ гэсэн хоёр өдөр Францын Ерөнхийлөгч Э.Макрон манай улсад айлчлал хийнэ. Э.Макроны оролцож байгаа “Их-7”-гийн дээд хэмжээний уулзалт өчигдөр /2023.05.20/ Японд өндөрлөсөн. Харин түүнийг Монгол Улсад ирсэн гэх албан ёсны мэдээлэл одоогоор хараахан гараагүй байна. 

Тэгвэл Францын Ерөнхийлөгч Э.Макроныг угтах ёслол өнөөдөр /2023.05.21/ 19:30 цагт Сүхбаатарын талбайд эхлэх аж. Улмаар угтах ёслол дууссаны дараа Төрийн ордны есөн хөлт танхимд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Францын улсын Ерөнхийлөгч Э.Макрон нар хамтарсан хэвлэлийн хурал хийх тов гарчээ. 

Харин айлчлалын хөтөлбөрийн талаар Францын хэвлэлд, "Ерөнхийлөгч Э.Макрон энэ долоо хоногийн баасан гаргаас ням гараг хүртэл Японд болох “G7” уулзалтад оролцоод буцах замдаа, анх удаа Монгол улсад айлчлах бөгөөд Монголын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй уулзаж оройн зоог хамт барихаар болжээ. Мөн тэрээр Улаанбаатар хотод байх “Чингис хааны музей”-г үзэж сонирхохоос гадна тус музейн нэгэн хэсгийг түр "зээлж” Францын Nantes хотод ирэх 10 дугаар сард болох үзэсгэлэнд хэрэглэх аж" хэмээн мэдээлж байгаа юм.