СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Суудлын авто машинууд мөргөлдөж, төмөр хийцэд хавчуулагдсан байсан иргэнийг эсэн мэнд гаргажээ

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Суудлын авто машинууд мөргөлдөж, төмөр хийцэд хавчуулагдсан байсан иргэнийг эсэн мэнд гаргажээ

Төв аймгийн Сэргэлэн сумын Хөшиг багийн Долоон гэдэг газар  авто замын осол болж, автомашины төмөр хийцэд нэг хүн хавчуулагдсан тухай дуудлагыг тавдугаар сарын 21-ний өдрийн 22:52 цагт хүлээн авсан.

Дуудлага мэдээллийн дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчдыг очиход Өмнөговь аймгийн Цогтцэций сумаас Улаанбаатар хотын чиглэлд зорчиж явсан иргэн Б-ын Королла загварын /3 зорчигчтой/ суудлын автомашин, Улаанбаатар хотоос Дундговь аймгийн чиглэлд зорчиж явсан иргэн Э-ийн “Приус 20” загварын /3 зорчигчтой/ суудлын автомашин, иргэн Г “Премио” загварын /2 зорчигчтой/ суудлын автомашинууд автозамын зорчих хэсэгт мөргөлдөж, зорчигч Г /40 настай, эрэгтэй/ хөл хэсгээрээ хавчуулагдсан байсныг Холматро-гийн задаргааны багаж ашиглан 20 минут ажиллан эсэн мэнд гаргаж, Төв аймгийн Нэгдсэн эмнэлгийн Гэмтлийн тасгийн эмчид хүлээлгэн өгсөн талаар Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.