АТГ: Т.Аюурсайхан, Б.Ганхуяг нарт холбогдох хэргийг хянаж дуусаад шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт хүргүүлжээ

АТГ: Т.Аюурсайхан, Б.Ганхуяг нарт холбогдох хэргийг хянаж дуусаад шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт хүргүүлжээ

АТГ-аас нүүрсний хэргийн талаар ээлжит мэдээллийг өнөөдөр /2023.05.22/ хийлээ. Энэ үеэр УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайханд холбогдох хэргийг АТГ шалгаж дууссан талаар мэдээллээ.

Тус байгууллагаас УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайхан, Эрдэнэс Тавантолгой ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг нарт холбогдох хэргийг хянаж дуусаад шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад хүргүүлсэн байна. 

Эрдэнэс Тавантолгой ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуягтай холбоотой хэрэгт долоон тэрбум төгрөгийн үнэлгээтэй спорт цогцолборын барилгыг битүүмжилж, хураасан байна. Мөн Тавантолгой төмөр зам ХХК-ийн гүйцэтгэх захирал Н.Удаанжаргалтай холбогдох хэрэгт 5.3 тэрбум төгрөгийн оффисын талбайг хураажээ.