ВИДЕО: Боловсролын зээлийн сантай холбоотой асуудлыг АТГ-аас шалгаж эхэлсэн талаараа мэдээлэл хийлээ

ВИДЕО: Боловсролын зээлийн сантай холбоотой асуудлыг АТГ-аас шалгаж эхэлсэн талаараа мэдээлэл хийлээ

Өнөөдөр /2023.05.22/ Авлигатай тэмцэх газар /АТГ/-аас  цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

Энэ үеэр Мөрдөн шалгах хэлтсийн орлогч М.Даваатогтох,Боловсролын зээлийн сантай холбоотойгоор хэрэг нээсэн. Өмнө нь 1992 оноос хойш яагаад шалгаагүй юм бэ гэж асууж байна. Нөхцөл байдал, хуулийн зохицуулалт нь гомдол мэдээлэл ирсэн цагт мөрдөн шалгадаг. Бид мөрдөлтийг бүрэн шуурхай хийх үүрэгтэй. Энэ дагуу ажлын хэсэг гаргаад ажиллаж байна. Цахим орчинд гарч байгаа Боловсролын зээлийн сантай холбоотой гэмт хэргийн шинжтэй үйлдлүүд үнэхээр байна уу гэдгийг шалгаж байна. Үе үеийн захирлууд нь албан тушаалаа урвуулан ашигласан үйлдэл байна  уу, улс төрийн нөлөө бүхий хүмүүс мэдээлэлд ойр байдлаа ашигласан уу гэдгийг шалгана" гэсэн юм. Мөн тус хэвлэлийн хурлын үеэр "нүүрсний" гэх хэрэгт шалгагдаж буй хүмүүсийн талаар тоон мэдээллийг өгсөн юм.