ВИДЕО: "Э.Макрон танд манай улсад айлчилсанд гүн талархал илэрхийлье" хэмээн Ерөнхийлөгч У.Хүрэлсүх мэдэгджээ

ВИДЕО: "Э.Макрон танд манай улсад айлчилсанд гүн талархал илэрхийлье" хэмээн Ерөнхийлөгч У.Хүрэлсүх мэдэгджээ

Францын Ерөнхийлөгч Э.Макрон өчигдөр /2023.05.21/ манай улсад төрийн айлчлал хийгээд буцлаа. Түүний айлчлалын үеэр Монгол, Франц хоёр улсын хороонд эрчим хүч, хөдөө аж ахуй, хүнсний хангамж, сансар судлалын талаар яриа хэлэлцээ болж өндөрлөсөн юм. 

Ерөнхийлөгч Э.Макрон манай улсад хийсэн айлчлалынхаа талаар, "Улаанбаатар хотод биднийг найрсгаар хүлээж авсан Ерөнхийлөгч Хүрэлсүх танд, Монгол Улсын Засгийн газарт, Монголын ард түмэнд, хамтдаа бичилцэх ирээдүйн төлөө талархал илэрхийлье” хэмээн твиттер хуудастаа илэрхийлсэн. Тэгвэл Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх тус айлчлалын талаар, "Эрхэм Ерөнхийлөгч Эммануэл Макрон танд манай улсад айлчилсанд гүн талархал илэрхийлье. Монгол Францын найрсаг харилцаанд шинэ түүхийг хамтдаа эхлүүлж байна" хэмээн сэтгэгдлээ илэрхийлжээ. 

ВИДЕО: