Ш.Энхийн-Од Бостон селтикс багтай бэлтгэл хийжээ

Ш.Энхийн-Од Бостон селтикс багтай бэлтгэл хийжээ

Ш.Энхийн-Од өчигдөр /2023.05.23/ Бостон Селтикс багийн бэлтгэлд хамрагджээ. Тэрбээр, NBA-ийн 2023 оны драфтад оролцохоор нэрээ өгсөн бөгөөд тэмцээн зургаадугаар сарын 23-ны өдөр болно.

Лигийн 30 багаас сонирхож буй залуустайгаа холбогдож, тэдний талаар судалгаа хийн зарим нь бэлтгэлд урьж эхэлжээ. Тэгвэл Майк Шаравжамц өнгөрсөн хугацаанд Юта Жазз, Милуоки Бакс багуудтай бэлтгэл хийсэн бол орон нутгийн цагаар өчигдөр/2023.05.22/ Бостон Селтикс багийн бэлтгэлд хамрагджээ.

Энэ жилийн NBA-ийн драфтаар нийт 58 тоглогч сонгогдохоор болжээ. Учир нь Филадельфиа 76ers болон Чикаго Буллс багууд чөлөөт агент тоглогч элсүүлэхдээ лигийн дүрэм зөрчсөн нь тогтоогдсон учир тэдний драфтын эрхийг хүчингүй болгосон байна.

Үүнээс гадна тэрбээр "G-League Elite Camp"-д хамрагдаж, өөрийнхөө бие бялдрын хөгжлийг шалгуулж, тоглолтоо үзүүлсэн билээ. Мөн түүнд тавдугаар сарын 31-нээс өмнө коллежийн сагсан бөмбөгтөө эргэн очих боломж бий. Түүнийг одоогийн байдлаар Гонзага, Канзас Стэйт, Аризона, Иллинойс, Ратгерс зэрэг их сургуулиуд сонирхож байгаа гэнэ.

Т.Бямбажаргал




“BONUS BOOST” BSB-д

10 цагийн өмнө