ШУУРХАЙ: ОХУ-д үйлдвэрлэсэн тэсрэх бодисыг хууль бусаар хадгалж байсан иргэнд ял оноожээ

ШУУРХАЙ: ОХУ-д үйлдвэрлэсэн тэсрэх бодисыг хууль бусаар хадгалж байсан иргэнд ял оноожээ

Иргэн А нь Оросын холбооны улсад уул уурхайн зориулалтаар үйлдвэрлэсэн “Бластит 32-400” загварын тэсрэх бодисыг хууль бусаар хадгалж, Б-д шилжүүлсэн, Б нь А-аас шилжүүлсэн тэсрэх бодисыг хууль бусаар тээвэрлэсэн гэмт хэргийг тус тус үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн 20.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, прокуророос шүүхэд шилжүүлсэн.

Геологи, уул уурхайн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагаас тусгай зөвшөөрөл авалгүйгээр тэсэрч, дэлбэрэх бодисыг хадгалах, шилжүүлэх, тээвэрлэх нь хууль бус бөгөөд Эрүүгийн хуулиар гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан.

А, Б нар “Тэсэрч дэлбэрэх бодис хууль бусаар хадгалсан, шилжүүлсэн, тээвэрлэсэн” гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсний дагуу А-д хорих ял оногдуулахгүйгээр 1 (нэг) жил, 2 (хоёр) сарын хугацаагаар тэнсэж, Б-д хорих ял оногдуулахгүйгээр 1 (нэг) жил, 4 (дөрөв) сарын хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд оршин суугаа газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ тус тус хэрэглэж, Б-ийн тэсрэх бодис тээвэрлэхдээ ашигласан “Toyota prius 30” загварын тээврийн хэрэгсэл нь бусдын өмчлөлийнх болох нь тогтоогдсон тул тус тээврийн хэрэгслийн үнэ болох 12,248,723.5 төгрөгийг түүнээс гаргуулж улсын орлогод оруулахаар шийдвэрлэсэн.