Ял эдэлж байсан хоригдол эхнэрээ хөнөөгөөд өөрийнхөө амийг хорложээ

Ял эдэлж байсан хоригдол эхнэрээ хөнөөгөөд өөрийнхөө амийг хорложээ

Энэ сарын 22-23-нд шилжих шөнө Говьсүмбэр аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын харьяа 425 дугаар нээлттэй хорих ангид хүн амины ноцтой хэрэг гарсан байна. 

Тодруулбал, тус хорих ангид ял эдэлж буй хоригдол эргэлтээр ирсэн эхнэрээ хөнөөгөөд дараа нь өөрийнхөө амийг егүүтгэжээ. Тухайн хоригдол 24 цагаар эргэлтэд гараад байхдаа тус хэргийг үйлдсэн бөгөөд хорих ангийн хараа хяналт сул байснаас ийм харамсалтай хэрэг гарсан гэдэг урьдчилсан мэдээлэл байгаа юм. Уг хэргийг шалгаж буй аж.