Ц.Мэндсайхан сонирхогчийн сүмогийн олон улсын тэмцээний хошой аварга боллоо

Ц.Мэндсайхан сонирхогчийн сүмогийн олон улсын тэмцээний хошой аварга боллоо

Сонирхогчийн сүмогийн олон улсын нээлттэй тэмцээн тавдугаар сарын 21-нд АНУ-ын Лос Анжелес хотноо зохион байгуулагдсан. Тэмцээнд манай улсын таван тамирчин оролцсон бөгөөд Ц.Мэндсайхан 14 удаа барилдаж, 13 давсан амжилтаар түрүүлж, хошой аварга болжээ. Тэрээр өнгөрсөн жилийн тэмцээнд нэг ч удаа уналгүй тэргүүлж байсан юм.

Харин 100 кг-ын жинд барилдсан бөхчүүдээс О.Өсөхбаяр хүнд жинд алтан медаль, үнэмлэхүйд хүрэл медаль хүртжээ. Эмэгтэйчүүдээс 80 кг-д С.Энхзаяа хүнд жинд аваргуудын тоог ахиулж, үнэмлэхүйд удаах байранд орсон байна. Түүнчлэн О.Мөнхцэцэгийн тухайд 80 кг-ын жинд мөнгө, үнэмлэхүйд түрүүлжээ.