БНСУ-ын Жонбук хотноо энэ сарын 12-20-ны өдрүүдэд "Ази далайн орнуудын мастеруудын наадам" спортын 26 төрлөөр зохион байгуулагдлаа.
Тус наадамд 71 орны 14177 тамирчин өрсөлдсөн бөгөөд манай улсаас 16 спортын төрөлд 381 тамирчин оролцож, өндөр амжилт гаргасан байна.
Тухайлбал, Монголын хэт холын марафон гүйлтийн холбоог төлөөлж дасгалжуулагчаар С.Өнөрбаяр, тамирчдаас спортын мастер Б.Мягмарсүрэн дөрвөн алт, ОУХМ Г.Гантөмөр хоёр алт, ОУХМ Д.Бадамхатан гурван алт, ОУХМ А.Цогзолмаа хоёр алт, М.Баясгалан нэг алт, нэг мөнгө, Ц.Дарима хоёр алт, Г.Пүрэвсүрэн хоёр алт, Б.Гүнтэвчимэг нэг алтан медаль хүртжээ.