Сар шинийн барилдаанд оролцсон улсын харцага Ц.Мөнхбаяраас допинг илэрсэн байж болзошгүй байгаа ажээ

Сар шинийн барилдаанд оролцсон улсын харцага Ц.Мөнхбаяраас допинг илэрсэн байж болзошгүй байгаа ажээ

Монголын Үндэсний бөхийн холбоо допингтой тэмцэх ажлыг сүүлийн жилүүдэд эрчимтэй хийж буй. Иймд өнгөрөгч сар шинийн барилдаанд оролцсон бөхчүүдээс түүврийн аргаар шинжилгээ авсан. Энэ үеэр гурван бөхийн шинжилгээ эерэг гарсан гэдгийг МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжав онцолж, тэднийг эрхийг нь хасах талаар хэлсэн. 

Тэгвэл “Өдрийн сонин”-ны өнөөдрийн дугаарт “Допинг хэрэглэсэн бөхчүүдийн нэг нь улсын харцага Ц.Мөнхбаяр байж болзошгүй” талаар мэдээлжээ. Тодруулбал, түүний хувьд сар шинийн барилдаанд зодоглохдоо нэгийн даваанд өвдөг шороодсон байна. Гэсэн хэдий ч МҮХБ-ноос түүнийг допинг хэрэглэсэн байх магадлалтай хэмээн үзэж сүүлд дуудаж шинжилгээ авчээ. Иймд түүнийг дуудаж МҮБХ-ны удирдлагууд асуудлыг тодруулж байгаа талаар мэдээлжээ.