Цахилгаан авто машиныг олон нийтэд танилцуулах "Нээлттэй өдөрлөг" болж байна

Цахилгаан авто машиныг олон нийтэд танилцуулах "Нээлттэй өдөрлөг" болж байна

Цахилгаан авто машиныг олон нийтэд танилцуулах "Нээлттэй өдөрлөг"-ийг зохион байгуулж байна.
 
НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн тухай суурь Конвенцод нэгдсэн улс орнууд “Хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах, хязгаарлахад чиглэсэн арга хэмжээ авах зорилт”-ыг хэрэгжүүлэх үүрэг хүлээсэн байдаг.
 
Энэ хүрээнд Уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, байгаль орчинд эерэг нөлөөлөл үзүүлэх арга хэмжээг олон улс орнууд хэрэгжүүлж, цахилгаан авто машины хэрэглээг иргэддээ санал болгож байгаа юм. 
 
БОАЖЯ-аас цахилгаан автомашины хэрэглээг нэмэгдүүлэх, экологи, эдийн засгийн ач холбогдлын талаар иргэд, олон нийтэд мэдээлэл хүргэх зорилгоор “Байгальд ээлтэй хэрэглээг гэр бүлийнхээ төлөө сонгоё” уриатай Цахилгаан авто машины “Нээлттэй өдөрлөг”-ийг зохион байгуулж байна.



Өнөөдөр морь өдөр

1 цагийн өмнө