Тэргэнцэртэй сэлэмний "Прогресс Кап 2023" тэмцээн боллоо

Тэргэнцэртэй сэлэмний "Прогресс Кап 2023" тэмцээн боллоо

Монголын тэргэнцэртэй сэлэмний холбоо, "JCI Progress" салбар байгууллагатай хамтран "Тэргэнцэртэй Баатрууд" төслийн хүрээнд жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг "Прогресс Кап” В зэрэглэлийн тэмцээн өчигдөр /2023.05.27/ “Porsche” центрт боллоо.
Энэхүү тэмцээн нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн спортын тэгш оролцоог хангах, нийгэмд тэдний дуу хоолойг хүргэх гэсэн үндсэн зорилгоор зохион байгуулагджээ.
Тав дахь удаагийн "Прогресс Кап 2023" тэмцээнд эрэгтэй эмэгтэй 32 тамирчин өрсөлдөж медалийн эзэд тодорлоо.
Тэмцээний дүн:
Эрэгтэй:
Алтан медаль: Б.Даваасүрэн
Мөнгөн медаль: Б.Жигмиддорж
Хүрэл медаль: Б.Пүрэвсүрэн
Хүрэл медаль: Б.Эрдэнэтөгс
Эмэгтэй:
Алтан медаль: Д.Цолмон
Мөнгөн медаль: Ж.Нарантунгалаг
Хүрэл медаль: С.Оюундарь
Хүрэл медаль: Б.Бадамханд