Дэлхийн бөхийн холбооны чансаа олгох тэмцээнд монголын 19 бөх барилдана

Дэлхийн бөхийн холбооны чансаа олгох тэмцээнд монголын 19 бөх барилдана

Дэлхийн бөхийн холбоо (UWW)-ны чансааны оноо олгох энэ жилийн гурав дахь цуврал тэмцээн энэ долоо хоногийн сүүлээр буюу зургаадугаар 1-4 өдрүүдэд Кыргызстаны нийслэл Бишкект болно.

Бишкекийн дэвжээнд бөхийн гурван төрөлд 29 орны 400 гаруй тамирчин оролцохоор урьдчилсан мэдүүлгээ өгөөд байна. Манай улсаас эрэгтэй 11, эмэгтэй 8 бөх Кыргызстанд барилдахаар мэдүүлгээ өгөөд байгаа юм.

  • Эрэгтэйчүүдийн 57 кг: Занданбудын Занабазар
  • 65 кг: Төмөр-Очирын Тулга
  • 70 кг: Даваанямын Төрбаяр
  • 74 кг: Занданбудын Сумъяабазар, Олонбаярын Сүлдхүү
  • 79 кг: Бат-Эрдэнийн Бямбадорж
  • 86 кг: Бямбасүрэнгийн Бат-Эрдэнэ
  • 92 кг: Ганбаатарын Ганхуяг
  • 97 кг: Өлзийсайханы Батзул
  • 125 кг: Мөнхтөрийн Лхагвагэрэл, Энхтүвшингийн Батмагнай
  • Эмэгтэйчүүдийн 53 кг: Бат-Очирын Болортуяа, Батхуягийн Хулан, Ганбаатарын Отгонжаргал
  • 59 кг: Хүрэлхүүгийн Болортуяа
  • 62 кг: Сүхээгийн Цэрэнчимэд, Пүрэвдоржийн Орхон
  • 65 кг: Өлзийсайханы Пүрэвсүрэн
  • 68 кг: Энхсайханы Дэлгэрмаа