Замын-Үүд суманд газ алдсан компани сумын иргэдээс уучлалт гуйжээ

Замын-Үүд суманд газ алдсан компани сумын иргэдээс уучлалт гуйжээ

Замын-Үүд суманд газ алдагдсан мэдээлэл олон нийтийн сүлжээнд гараад байна. Иймд тус мэдээллийн дагуу цагдаагийн байгууллагаас шалгаж байгаа аж. Одоогоор тус сумын эмнэлэгт хордсон гэх хүн бүртгэгдээгүй байгаа талаар албаны эх сурвалж мэдээлж буй.

Тэгвэл тус асуудалд нэр холбогдсон компани Замын-Үүд сумын иргэдээс уучлалт гуйсан байна.  Тус компани мэдэгдэлдээ “Дорноговь аймгийн Замын-Үүд сумын иргэдийн анхааралд “ТЖай” компани нь Уул уурхай хүнд үйлдвэрийн яамны Газрын тосны бүтээгдэхүүн боловсруулах тусгай зөвшөөрөлтэйгөөр үйл ажиллагаа явуулж Замын-үүд суманд үйлдвэрээ ашиглалтад оруулах туршилтын ажлыг явуулсан болно. Энэ хугацаанд туршилтын үйлдвэрлэлийн хүрээнд техникийн газ үнэртсэн тул Замын-Үүд сумын ард иргэдээс уучлалт хүсье. Туршилтын ажил дуусч үйлдвэрлэл зогсоосон тул дахиж үнэртэхгүй болно” гэжээ.