СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Бага насны хүүхдийг хүчирхийлж, амь насыг нь хөнөөгөөд нүхэн жорлонд нуусан байжээ

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Бага насны хүүхдийг хүчирхийлж, амь насыг нь хөнөөгөөд нүхэн жорлонд нуусан байжээ

Нийслэлийн Баянгол дүүргийн 10 дугаар хорооны Зүүн нарангийн 10 дугаар гудамжинд бага насны хүүхэд нүхэн жорлонд унасан тухай дуудлага өчигдөр /2023.05.28/ Нийслэлийн аврах ангид иржээ.

Дуудлагын дагуу тус ангийн алба хаагчдыг очиход найман настай Б нь нэг метрийн гүнтэй нүхэн жорлонд унаж нас барсан байжээ.

Улмаар цогцсыг тус дүүрэг дэхь Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүн гаргасан талаар бид мэдээлсэн. Тэгвэл эх сурвалжийн мэдээлж буйгаар "тухай хүүхдийг хүчирхийлээд, улмаар нүхэн жорлонд хийж нуусан байжээ. Цагдаагийн байгууллагаас шуурхай ажиллаж, бага насны хүүхдийг хүчирхийлж, амь насыг нь хөнөөсөн байж болзошгүй этгээдийг шуурхай эрэн сурвалжилж олж тогтоосон байна". Хэргийг өмнө нь ял шийтгэгдэж байсан 20 настай А гэгч үйлдсэн нь урьдчилсан байдлаар тогтоогджээ. Иймд иргэд та бүхний бага насны хүүхдэд тавих хараа хяналтаа нэмэгдүүлэхийг сэрэмжүүлж тус мэдээллийг нийтэллээ.