Тоглоомын талбайд насанд хүрээгүй хүүхдийг зодсон этгээдийг олж тогтоон шалгаж эхэлжээ

Тоглоомын талбайд насанд хүрээгүй хүүхдийг зодсон этгээдийг олж тогтоон шалгаж эхэлжээ

Цагдаагийн байгууллагад 2023 оны тавдугаар сарын 26-ны өдрийн 20 цагийн үед Нийслэлийн Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хотхоны тоглоомын талбай дээр “Насанд хүрээгүй хүүхэд бусдад зодуулсан байна” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн байна. Иймд цагдаагийн байгууллагаас хохирогч хүүхэд болон түүний биед халдсан холбогдогчийг олж тогтоосон бөгөөд тус дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсээс шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байгаа ажээ. Иймд иргэд та бүхнийг бага насны хүүхдэд тавих хараа хяналтаа нэмэгдүүлэхийг анхааруулж тус мэдээллийг нийтэллээ.