"Допинг гэхээр шууд миний дүү рүү дайрдаг муухай тогтолцоо бий боллоо" хэмээн Э.Оюунболдын эгч ярилцлага өгчээ

"Допинг гэхээр шууд миний дүү рүү дайрдаг муухай тогтолцоо бий боллоо" хэмээн Э.Оюунболдын эгч ярилцлага өгчээ

Өнгөрөгч сар шинийн барилдаанд оролцсон Улсын арслан Э.Оюунболдоос допинг илэрсэн талаар Монгол Үндэсний бөхийн холбооны тэргүүн Ц.Магалжав мэдэгдсэн. Тэгвэл энэ талаар Э.Оюунболдын эгч Э.Саруулзаяа Өдрийн сонины өнөөдөр /2023.05.29/-ийн дугаарт ярилцлага өгчээ.

Тэрээр, “Допингийн асуудал хөндөгдөхөд л миний дүүг урдаа барьж байгаад нь гомдолтой байна. Сая үүссэн асуудлын тухайд МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжав гурван бөх допингийн шинжилгээнд бүдэрсэн талаар хэлсэн. Зөвхөн Э.Оюунболдыг нэрлээд өнгөрлөө. Улсын наадамд хоёр удаа түрүүлсэн миний дүү нэр нүүргүй болж байна уу. Допинг гэхэд л шууд миний дүү рүү сүргээрээ дайрдаг муухай тогтолцоо бий болсон” хэмээн өгүүлжээ.