Баянгол дүүргийн аравдугаар хороонд долоон настай охиныг хүчирхийлж, хөнөөгөөд цогцсыг нь нүхэн жорлонд нуусан байсан жигшүүр хэрэг энэ сарын 26-27-ныг шилжих шөнө гарсан билээ.
Цагдаагийн байгууллагаас тухайн этгээдийг шуурхай эрэн сурвалжилж баривчилсан талаар албаны эх сурвалж мэдээлсэн. Тэгвэл тухайн гэмт этгээд нь бага насны хүүхдийг хүчирхийлж, амийг нь хохироогоод Чингэлтэй дүүрэг, Хайлаастад хамаатны ахындаа орогнож байхад нь цагдаагийн байгууллагаас шуурхай илрүүлж, баривчилсан байна.