ТОДРУУЛГА: БЗС-тай холбоотойгоор яллагдагчаар татсан хүн одоогоор байхгүй. Шалгалтын ажиллагаа үргэлжилж байна

ТОДРУУЛГА: БЗС-тай холбоотойгоор яллагдагчаар татсан хүн одоогоор байхгүй. Шалгалтын ажиллагаа үргэлжилж байна

Сүүлийн өдрүүдэд олны анхаарал татаад буй Боловсролын зээлийн сантай холбоотой асуудлыг АТГ, цагдаагийн байгууллага өнгөрсөн оны наймдугаар сараас өөрсдийн мөрдөн байцаах эрх хэмжээний хүрээнд шалгаж эхэлсэн байдаг. 

Үүнтэй холбоотой БЗС-гийн нэр бүхий албан тушаалтнуудыг яллагдагчаар татах саналыг мөрдөх байгууллагаас прокурорт хүргүүлсэн гэх мэдээлэл гараад байгаа. Тэгвэл энэ талаар ЦЕГ болон АТГ-ын албаны эх сурвалжаас тодруулахад "БЗС-тай холбоотой хэргийг мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна. Одоогоор яллагдагчаар татах саналыг прокурорт хүргүүлээгүй байгаа" гэлээ.