Тэсэрч дэлбэрэх аюултай бодисыг хууль бусаар худалдан борлуулж, хадгалж байсан этгээдүүдийг илрүүлжээ

Тэсэрч дэлбэрэх аюултай бодисыг хууль бусаар худалдан борлуулж, хадгалж байсан этгээдүүдийг илрүүлжээ

Нэр бүхий иргэд тэсэрч дэлбэрэх аюултай бодисыг тэслэгч хэрэгслийн хамт тээвэрлэж, иргэдэд хууль бусаар худалдан борлуулж байсан үйлдлийг цагдаагийн байгууллагаас илрүүлэн мөрдөн шалгах ажиллагааг явуулж эхэлжээ. 

Тодруулбал, Цагдаагийн байгууллагаас 2023 оны тавдугаар сарын 24-ний өдөр иргэн “С” болон “Ж”, “С” нар нь тусгай зөвшөөрөлгүйгээр ашиглах, тээвэрлэх, олж авахыг хориглосон “Нитронит П” гэх нэршилтэй 17 ширхэг тэсэрч дэлбэрэх аюултай бодисыг тэслэгч хэрэгслийн хамт Говь-Алтай аймгийн нутаг дэвсгэрт тээвэрлэсэн, иргэн “Б” гэгч нь дээрх бодисыг дээрх иргэдэд худалдан борлуулж байхад нь илрүүлсэн байна.

Мөн Баянхонгор аймагт байрлах өөрийн эзэмшлийн хашаанд граждаа зоорь ухаж хууль бусаар тээрмийн үйл ажиллагаа явуулдаг байсан бөгөөд Монгол Улсад ашиглахыг хориглосон “Мөнгөн ус” нэршилтэй химийн хортой бодис хадгалсан байсан үйлдлийг тус тус илрүүлэн мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа аж.