Тэнсэн харгалзах ял сонссон А.Ариунболдод холбогдох хэрэгт Монголбанк давж заалдах гомдол гаргажээ

Тэнсэн харгалзах ял сонссон А.Ариунболдод холбогдох хэрэгт Монголбанк давж заалдах гомдол гаргажээ

Капитал банкны захирал асан А.Ариунболдод Чингэлтэй дүүргийн анхан шатны шүүхээс хоёр жилийн тэнсэн харгалзах ялыг оноосон билээ. 

Тэгвэл энэхүү шийдвэрийг Монголбанкнаас эсэргүүцэж, давж заалдахаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргажээ. 

Учир нь анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрвөл Капитал банканд байршуулж байсан төрийн мөнгүүдийг эргүүлэн төлүүлэх боломжгүй нөхцөл байдал үүсэх учир Монголбанк давж заалдах шатны шүүхэд хандсан талаар эх сурвалж мэдээлэв.