Ойрын хоёр хоногтоо ихэнх нутгаар сэрүүхэн байна

Ойрын хоёр хоногтоо ихэнх нутгаар сэрүүхэн байна

Өнөөдөр ихэнх нутгаар үүлэрхэг. Шөнөдөө  баруун аймгуудын нутгийн өмнөд, төвийн аймгуудын нутгийн баруун өмнөд хэсгээр, өдөртөө  баруун аймгуудын нутгийн өмнөд хэсэг, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, уулаараа нойтон цас орно.

Ихэнх нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Агаарын температур: Шөнөдөө Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Байдраг, Идэр, Тэс голын хөндийгөөр 2 хэм дулаанаас 3 хэм хүйтэн, говь, талын нутаг болон  Халх голын сав газраар 7-12 хэм, бусад нутгаар 2-7 хэм дулаан, өдөртөө Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор 9-14 хэм, Орхон, Сэлэнгэ,  Халх голын сав газар, Хараа, Ерөө голын хөндий,  говийн бүс нутгийн өмнөд хэсэг,  Дорнод-Монголын 19-24 хэм, бусад нутгаар 14-19 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 5-7 хэм, өдөртөө 16-18 хэм дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 4-6 хэм, өдөртөө 16-18 хэм дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 2-4 хэм, өдөртөө 15-17 хэм дулаан байна.

2023 оны зургаадугаар сарын 03-наас 2023 оны зургаадугаар сарын 07-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

3, 6-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 4-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 5-нд Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар бороо, уулархаг нутгаар нойтон цас орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. 4-нөөс ихэнх нутгаар бага зэрэг дулаарч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 2 хэм хүйтнээс 3 хэм, өдөртөө 10-15 хэм, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө 6-11 хэм, өдөртөө 19-24 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 10-15 хэм, өдөртөө 23-28 хэм, бусад нутгаар шөнөдөө 2-7 хэм, өдөртөө 15-20 хэм дулаан байна.

Цаг Уур Орчны Шинжилгээний Газар