Хүүхдийн баярыг тохиолдуулан унадаг дугуйн уралдааныг зохион байгууллаа

Хүүхдийн баярыг тохиолдуулан унадаг дугуйн уралдааныг зохион байгууллаа

Олон улсын хүүхдийн эрхийг хагаалах өдрийг тохиолдуулан хүүхэд багачуудын дунд дугуйн уралдаан зохион байгууллаа. Хүмүүс янз бүрийн шалтгаанаар унадаг дугуй унадаг. Тэдний хувьд спорт, эрүүл мэнд, хөдөлгөөний дутагдлаас салах, түгжрэлээс зайлсхийх гэх мэт олон шалтгаан бий. Хүүхдийн баяраар зохион байгуулагдаж буй энэхүү дугуйн уралдааны гол зорилго нь хүүхэд багачуудыг дугуй унахыг уриалж, эрүүл мэндэд эерэг нөлөөтэйг сурталчлан таниулахад оршино.

Дугуй унах нь дараах ач холбогдолтой. Үүнд:

  1. Дугуй унахад биеийн бүхий л булчин ажиллана
  2. Унадаг дугуй бага зай эзэлнэ, агаар бохирдуулахгүй мөн явганаар явснаас 3 дахин илүү хурдан явна.
  3. Нуруу нугасны өвчин үгүй болж, үе мөчний өвчнөөс хамгаална
  4. Дотоод эрхтний тэнцвэрийг сайжруулна 
  5. Стресс тайлна 
  6. Зүрхний үйл ажиллагаа сайжирж, цусны эргэлт хурдасна 
  7. Өөх тос багасах зэрэг эерэг нөлөөллийг үзүүлдэг аж. 

Тиймээс эцэг эхчүүд та бүхэн үр хүүхдэдээ дугуй унуулж, эрүүл мэнд болоод биеийн хөгжилд нь анхаарахыг хүсье.