Жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг Д.Жамбын нэрэмжит хүүхдийн сур харвааны тэмцээн болж байна

Жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг Д.Жамбын нэрэмжит хүүхдийн сур харвааны тэмцээн болж байна

Монгол Улсын хүндэт мэргэн Даржаагийн Жамбын нэрэмжит Хүүхдийн сурын тэмцээнийг жил бүр эх үрсийн баярын өдөр буюу зургаадугаар сарын 1-нд МҮХХ, Харваачийн үр хүүхэд, ач зээ нар хамтран зохион байгуулдаг байна.

Энэ жил тус тэмцээнийг 24 дэх жилдээ зохион байгуулж байгаа бөгөөд тэмцээнд хамгийн хол харвасан хүүхдийг “Есүхэй мэргэн”, хамгийн мэргэн харвасан хүүхдийг “Эрхий мэргэн”-ээр шалгаруулдаг байна. Өнгөрсөн 24 жилийн хугацаанд, энэхүү уламжлалт тэмцээн нь Үндэсний сурын харвааг хүүхэд багачуудад түгээн дэлгэрүүлэх, харваач хүүхдүүдийг дэмжин, хөгжүүлэхэд ихээхэн чухал үүрэг гүйцэтгэсээр иржээ.




Өнөөдөр үхэр өдөр

25 минутын өмнө