Монгол жүдоч Б.Хорлоодой Эмиратын төлөөх анхны тэмцээндээ хүрэл медаль зүүлээ

Монгол жүдоч Б.Хорлоодой Эмиратын төлөөх анхны тэмцээндээ хүрэл медаль зүүлээ

Монгол жүдоч Б.Нармандах, Б.Хорлоодой нар Эмиратын төлөө анхны барилдаанаа зургаадугаар сард Душанбед хийх гэж буй талаар бид өмнө нь мэдээлсэн.

2022 оны насанд хүрэгчдийн ДАШТ-ий V байрын шагналт Бишрэлтийн Хорлоодой зургаадугаар сарын 2-4 өдрүүдэд Тажикистаны нийслэл Душанбед болох Гран при тэмцээнд шинэ эх орныхоо төлөө анхны барилдаанаа хийлээ. Улмаар Душанбегийн Гранприд 52 кг-ын жинд зодоглож хүрэл медаль хүртлээ.