ВИДЕО: Какүрюү М.Анандын зодог тайлах ёслолд Асашёорюү Д.Дагвадорж,  Хакүхо М.Даваажаргал, Дархан аварга Б.Бат-Эрдэнэ нар оролцож байна

ВИДЕО: Какүрюү М.Анандын зодог тайлах ёслолд Асашёорюү Д.Дагвадорж, Хакүхо М.Даваажаргал, Дархан аварга Б.Бат-Эрдэнэ нар оролцож байна

Мэргэжлийн сүмогийн 71 дэх ёкозүна, гавьяат тамирчин Какүрюү Мангалжалавын Ананд зодог тайлах ёслол өнөөдөр /2023.06.03/ Токио хотын “Рёогокү Кокүгикан” ордонд болж байна.

Эзэн хааны цомыг 6 удаа гардсан түүний данпацү-шики буюу зодог тайлах ёслолд 68 дахь ёкозүна Асашёорюү, 69 дэх ёкозүна Хакүхо, дархан аварга Б.Бат-Эрдэнэ тэргүүтэй хүндэт зочид оролцож байна.

Какүрюү 2001 онд мэргэжлийн сүмод орж, тусгай шагнал 9 удаа хүртэж байсан. Дээд зиндаанд нийт 785 барилдаж 497 давж, 236 унаж байсан юм. 

ҮЗЭХ: