Шатрын 2023 оны насанд хүрэгчдийн Азийн аварга шалгаруулах тэмцээн Казахстаны Алматы хотод болж байна.
Эмэгтэйчүүдийн блиц төрөлд үндэсний шигшээ баг, "Кайсса" клубийн тамирчин их мастер Төрмөнхийн Мөнхзул 9 өрөг тоглож 6.5 оноогоор хүрэл медалийн болзол хангав. Өнөөдөр 17:00 цагаас стандарт буюу үндсэн төрлийн тэмцээн эхэлнэ.