СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хашаандаа тоглож байсан 1 ой 8 сартай хүүхдийг хөдөлгөөн эхлэх үедээ дайрч, амь насыг нь хохироожээ

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хашаандаа тоглож байсан 1 ой 8 сартай хүүхдийг хөдөлгөөн эхлэх үедээ дайрч, амь насыг нь хохироожээ

Эцэг эх, асран хамгаалагчдын хайхрамжгүй үйлдлийн улмаас тээврийн хэрэгслийн хөдөлгөөн эхлэх үед хашаандаа тоглож байсан бага насны хүүхдийг дайрч, амь насыг нь хохироосон харамсалтай гарчээ.

Тодруулбал, өчигдөр буюу зургаадугаар сарын 4-ний өдөр Сүхбаатар аймагт хашаандаа тоглож байсан 1 ой 8 сартай хүүхдийг хайхрамжгүй байдлын улмаас хөдөлгөөн эхлэхдээ дайрч амь насыг нь хохироосон байна. Тус хэргийг өдгөө цагдаагийн байгууллагаас шалгаж байгаа аж.  Он гарснаас хойш дөрвөн хүүхэд энэ төрлийн ослын улмаас амь насаа алдсан байна. Иймд сургууль, цэцэрлэг амарсан энэ үед бага насны хүүхдийг зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлэх, ялангуяа эцэг эх, асран хамгаалагчдын зүгээс  үр хүүхэддээ тавих хараа хяналтыг сайжруулах /хашаа, байрны гаднах тоглоомын талбай, хөдөө хээр гэрийнхээ гадаа тоглох үед/, мөн хашаандаа тээврийн хэрэгслийн хөдөлгөөн эхлэхдээ, зогсоохдоо сонор сэрэмжтэй байхыг анхааруулах үүднээс энэхүү мэдээллийг нийтлэв.