Дэлхийн Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нарын клубын болж ардчилсан улс орнуудад ажиллах болсон Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж саяхан эх орондоо ирсэн бололтой. Учир нь тэрээр энэ долоо хоногийн Пүрэв гараг /2023.06.08/-т “Дэлхий ба Монгол сорилт, боломж” сэдвээр лекц уншихаар болжээ. Түүний лекц ирэх пүрэв гарагт Блю Скай зочид буудлын даймонд танхимд 14:00-17:00 цагийн хооронд болох аж. Мөн тус лекцийн үеэр гэрэл зураг авах, шууд дамжуулалт хийхийг хориглож байгаа бөгөөд оролцох хүмүүсийн бүртгэлийг маргааш /2023.06.06/-ийг хүртэл бүртгэх ажээ.
