Архангай аймгийн баг “Алтан цом”-ын эзэн болов

Архангай аймгийн баг “Алтан цом”-ын эзэн болов

Монголын Үндэсний Бөхийн Холбооны “Алтан цом”-ын төлөөх шигшээ барилдаанд Архангай аймгийн баг 16:9-өөр ялалт байгуулж, анхны АЛТАН ЦОМ-ын эзэн боллоо.

Архангай аймгийн багт улсын гарди М.Бадарч /3/, улсын харцага Б.Зоригтбаатар /1/ дөрөвдүгээр тойргоос сэлгээнд сууж, түүний оронд орж барилдсан улсын арслан Р.Пүрэвдагва /2/, улсын харцага О.Мөнх-Эрдэнэ /5/, аймгийн хурц арслан С.Сүхбат /1/, аймгийн арслан Э.Мөнхжаргал /4/, нийт 16 даваа авсан бол Булган аймгийн багт улсын начин Д.Амарсайхан /1/, улсын начин Х.Цогтгэрэл /2/ улсын начин Б.Түмэндэмбэрэл /0/ гуравдугаар тойргоос сэлгээнд сууж, түүний оронд орж барилдсан улсын начин Д.Амаржаргал /2/, улсын начин Э.Сумъяабат /2/, улсын начин Б.Түвшинтөгс /2/, нийт 9 даваа авцгаасан юм.

Цуврал барилдаанд тэргүүлсэн Архангай аймгийн баг Алтан цом, 200.000.000 төгрөг, дэд байрт шалгарсан Булган аймгийн баг 50.000.000 төгрөг тус тус гардлаа.