МАН-ын гар хөл болсон хүмүүс тендерийн хулгай хийж, сонгуулийн зардлаа босгодог байж магадгүй асуудлыг шалгуулахаар АТГ-т хандлаа

МАН-ын гар хөл болсон хүмүүс тендерийн хулгай хийж, сонгуулийн зардлаа босгодог байж магадгүй асуудлыг шалгуулахаар АТГ-т хандлаа

Төрөөс зарласан тендерийг гэр бүлээрээ авч давуу эрх эдэлдэг эрх бүхий албан тушаалтны талаар иргэн О.Отгонтөгс мэдээлэл хийлээ. 

Тэрбээр "МАН-ын болон эрх мэдэлтэй албан тушаалтнууд төрөөс зарласан тендерийг зөвхөн гэр бүлээрээ 5-6 жилийн хугацаанд хэрхэн иддэг гэдгийг баримттайгаар шалгуулахаар АТГ-т хандаж байна. Жишээ нь Орхон аймагт зам барих нэрийдлээр бетон нь хоёр салаа зам барьсан явдал нэг хэсэг олны шүүмжлэлд өртсөн. Үүний тендер нь 400 сая төгрөг. Энэ замыг хийсэн "Өлзийхутагийн наран" ХХК нь төрийн өмчит компанид насаараа дарга хийсэн Б.Цогтгэрэл гэх хүнийх. Гэтэл энэ хүний хүүхэд нь Орхон аймгийн МАН-ын ИТХ-ын төлөөлөгч хийдэг.

Зөвхөн 2017 оноос хойш замын ажил хийхээр 28-30 тэрбум төгрөг авсан байна. "Өлзийхутагийн наран" ХХК зөвхөн 2023 онд гэхэд 16 тендерт оролцоод 15-т шалгарсан байна. Энэ нь 2-3 тэрбумын өртөгтэй. Энэ бол албан тушаалаа урвуулан ашигласан хэрэг бөгөөд зөвхөн нэг аймагт гарч байгаа тендерийн хулгай. Гэтэл 20 аймагт МАН-ын гар хөл болсон хүмүүс ийм байдлаар хулгай хийж, сонгуулийн зардлаа босгодог уу гэдэг хардлагыг төрүүлж байна. Энэ шударга явдал мөн үү. Би жагсаж үзлээ. Тэмцэж үзлээ. Үүнээс өөр яах билээ" гэлээ.