Л.Энх-Амгалан, С.Чинзориг, Х.Болорчулуун нар “Хүүхдийн хоол” сэдвээр илтгэл тавина

Л.Энх-Амгалан, С.Чинзориг, Х.Болорчулуун нар “Хүүхдийн хоол” сэдвээр илтгэл тавина

“Хүүхдийн хоол” үндэсний чуулган маргааш буюу зургаадугаар сарын 6-ны өдөр Соёлын төв өргөөнд болно.

Одоогоор боловсролын сургалтын байгууллагад 1.2 сая орчим хүүхэд суралцаж байна. Тэднийг эрүүл, аюулгүй орчинд сурч боловсрох эрхийг хамгаалахад суурь асуудал болсон эрүүл мэнд, хоол хүнсний хангамж, шим тэжээлийн асуудлыг энэхүү чуулганаар хэлэлцэх юм. Энэхүү чуулганд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон Боловсрол шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан, Эрүүл мэндийн сайд С.Чинзориг, Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун нарын 1000 хүн оролцоно.

Уг чуулганд Боловсрол шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан “Хүүхдийн хоол боловсролд”, Эрүүл мэндийн сайд С.Чинзориг “Хүүхдийн хоол-Эрүүл мэнд”, Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун “Хүүхдийн хоол-Хүнсний хангамж” сэдвээр тус тус илтгэл тавих юм байна. 




Өнөөдөр бар өдөр

8 цагийн өмнө