З.Төмөртөөмөө: "Улаанбаатар марафон"-ыг зохион байгуулагчид болон ивээн тэтгэгч, шилдэг тамирчдад азын дугаар өгсөн юм билээ

З.Төмөртөөмөө: "Улаанбаатар марафон"-ыг зохион байгуулагчид болон ивээн тэтгэгч, шилдэг тамирчдад азын дугаар өгсөн юм билээ

Энэ жилийн “Улаанбаатар марафон” энэ сарын 03-ны өдөр /2023.06.05/ болсон. Тус уралдаантай холбоотойгоор энэ өдрийг автомашингүй өдөр болгосон юм. "Улаанбаатар марафон"-д нас насны төлөөллөөс бүрдсэн 30 орны 20 мянга гаруй тамирчин оролцож, эрүүл амьдралын хэв маягийг сурталчилсан юм. 

Марафон уралдаанд оролцсон хүн бүрт дугаар өгч, бүртгэсэн. Энэ үеэр тус уралдааныг зохион байгуулсан HiPay компанийнхан болон Нийслэлийн Засаг даргын орлогч З.Төмөртөөмөө нарын албаныхан "01111", "09999", "07777" зэрэг азын дугаарыг авч, гүйлтэд оролцсон нь өнгөрсөн амралтын өдрүүдэд олон нийтийн дургүйцлийг хүргэсэн. Иргэд "Марафонд оролцох дугаарыг хүртэл хуваагаад идчихдэг" зэргээр шүүмжилж байв. Энэ талаар Нийслэлийн Засаг даргын орлогч З.Төмөртөөмөөгөөс тодруулахад, " Зохион байгуулсан HiPay компаниас ийм дугаар өгсөн. Та ямар тоонд дуртай вэ гэж асууж байсан. Миний хувьд юу ч бодолгүй "Долоогийн тоонд дуртай" гэсэн. Зохион байгуулагчид, ивээн тэтгэгчид болон шилдэг тамирчдад ийм дугаар өгсөн юм билээ. Юу ч бодолгүй дугаараа зүүгээд л уралдсан. "Улаанбаатар марафон"-ыг Нийслэлийн Засаг даргын тамгын газраас зохион байгуулж ирсэн. Энэ жил хувийн хэвшилд менежментийг өгч, хамтарч ажилласан" гэлээ.