ЦЕГ: Хүний бэлгийн эрх чөлөө халдашгүй байдлын эсрэг найман хэрэг өнгөрсөн долоо хоногт гарчээ

ЦЕГ: Хүний бэлгийн эрх чөлөө халдашгүй байдлын эсрэг найман хэрэг өнгөрсөн долоо хоногт гарчээ

Цагдаагийн байгууллага өнгөрсөн долоо хоногт /2023 оны тавдугаар сарын 29-ний өдрөөс зургаадугаар сарын 04-ний өдрүүдэд/ хэрэг бүртгэлтийн 28.470, мөрдөн байцаалтын 2.868 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж “Шүүхэд шилжүүлэх саналтай” Прокурорын байгууллагад 249 хэргийг хүргүүлсэн.

Үүнээс хүний амьд явах эрхийн эсрэг 3, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 115, өмчлөх эрхийн эсрэг 95, хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 10, олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг 3, Хүрээлэн байгаа орчны эсрэг 8, хүүхдийн эсрэг 1, хүний бэлгийн эрх чөлөө халдашгүй байдлын эсрэг 8, нийтийн албаны ашиг сонирхлын эсрэг 5, хүний халдашгүй чөлөөтэй байх эрхийн эсрэг 1 хэрэг байна.




Өнөөдөр бич өдөр

50 минутын өмнө